Шууд Chart

Майячуудын соёл иргэншилд хамаарах эртний барилгын үлдэгдлийг олжээ

2019-12-30 09:35:46

Мексик улсын археологичид Майячуудын соёл иргэншлийн оргил үед хамаарах эртний барилгын үлдэгдлийг олсон байна. Энэхүү барилгыг 1000 жилийн өмнө баригдсан гэж үзэж байгаа юм. 

Испаничуудын эзлэн түрэмгийллээс өмнө Майячуудын соёл иргэншил хурдацтай цэцэглэн хөгжиж байсан гэдгийг судлаачид онцолдог. Тэгвэл энэхүү эртний соёл иргэншлийн үед баригдсан гэж үзэж буй барилгын зарим хэсгийг археологичид олж илрүүлжээ. 6 метрийн өндөр, 55 метрийн урттай, 15 метрийн өргөнтэй энэхүү байгууламжийн үлдэгдлийг Юкатан мужийн Кулуба гэх эртний хотын малтлагын талбайгаас олсон байна.  Судлаачид тус эртний барилга нь  манай эриний 600 оны үед хамаарагдах, Майячуудын түүхийн хоёр үеийн туршид ашиглагдсан гэж үзжээ. Майячууд хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед  өнөөгийн Мексик, Гуатемала болон Хондурасийг багтаасан томоохон хэмжээний газар нутгийг эзлэн амьдарч байсан юм. 

Энэхүү байгууламжийн үлдэгдлээс гадна археологичид өөр дөрвөн ч эртний бүтээн байгуулалтыг судалж байгаа юм. Үүний хоёр нь олон мянган жилийн настай иргэдийн сууц гэнэ. Археологич Алфредо Баррера хэвлэлд өгсөн ярилцлагадаа малтлагын ажил дөнгөж эхний шатандаа явна гэдгийг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майячуудын соёл иргэншилд хамаарах эртний барилгын үлдэгдлийг олжээ  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй