Хятадын Хэбэй мужийн хойд хэсэгт орших Жанчхүү хотыг Бээжинтэй хурдны галт тэрэгний шугамаар холбоод байгаа. Өнөөдөр дээрх хоёр хотыг холбосон хурдны галт тэрэгний үйлчилгээг албан ёсоор нээх юм.

Хятадын Төрөм Замын Корпорацаас бямба гарагт мэдэгдэл хийж, тус улсын нийслэл Бээжин болон Жанчхүү хотын хооронд зорчих хурдны галт тэрэгний үйлчилгээг даваа гарагт нээнэ гэдгийг мэдээлжээ. Энэхүү өндөр хурдны галт тэрэгний зам нь Хятадын 2022 оны Өвлийн Олимпыг угтан хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Тус шугам ашиглалтад орсноор Бээжин болон Жанчхүү хотын хооронд зорчих хугацааг гурван цагаас 47 минут хүртэл багасгаж байгаа юм.

2022 оны олимпын арга хэмжээнүүдийг Бээжин төдийгүй Жанчхүү хотод тус бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. 174 км-ын урттай энэхүү төмөр замаар зорчих галт тэрэг 350 километр цаг хүртэл хурдлах чадвартай. Мөн Бээжингээс Жанчхүү хүртэлх замын туршид арван ч буудал дээр зогсох юм. Үүнээс гадна Бээжин–Жанчхүүгийн хоорондох хурдны галт тэрэгний шугамын нэгэн хэсэг болох Чонли гэх төмөр замаар мөн л даваа гарагаас зорчигчдыг тээвэрлэж эхлэх юм. 53 км-ын урттай шугамаар галт тэрэг 250 км цаг хүртэл хурдлах боломжтой. Дээрх хурдны галт тэрэгний замуудыг тавих ажил 2016 оны эхний хагаст эхэлж байсан бол энэ сарын эхээр туршиж үзжээ.
| Бээжин-Жанчхүү хотын хоорондох хурдны галт тэргийн шугамын нээлт өнөөдөр болно | ||
| Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.