Шууд Chart

Египет улсад цаасан аягатай кофегоор Тутанхамон хааны нүүрний багийг бүтээжээ

2019-12-30 09:00:00

Египет улсад иргэд дотроо кофе бүхий нэг удаагийн аягануудыг томоохон задгай талбай дээр өнгө алаглуулан өрж, фараон Тутанхамоны нүүр халхлах багийг харуулсан хөрөг зургийг бүтээсэн байна. Кофетой цаасан аягануудаар дүр бүтээх энэ үйл ажиллагаа Геннисийн номонд бүртгэгджээ.

Дэлхийн дээд амжилтын номонд ороод байгаа Египетийн Фараон Тутанхамоны нүүр халхлагч багийг харуулсан хөргийг бүтээх ажил бямба гарагийн  өдрийн 1 цагаас эхэлжээ. Нийслэл Каираас холгүй орших Гиза гэх газарт энэхүү цаасан аяга бүхий кофегоор хөрөг бүтээх ажил явагджээ. Гизад Египетийн Их Музейг барих бүтээн босголтын ажил явагдаж байгаа юм. Кофетой аягаар эртний удирдагчийн маскыг  харуулсан хөргийг бүтээх ажлыг  цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн ч 10 гаруй цагийн дараа оролцогчдын тоо эрс нэмэгджээ.

Иргэд болон албаныхан сүүний хэмжээ, найрлагыг өөрчлөх замаар кофений өнгийг өөрчилж байжээ. 7200 гаруй цаасан аягатай кофег ашиглаж, 10-6 метрийн хэмжээтэй хөргийг бүтээсэн байна. Египетийн Аялал Жуулчлал, Эртний Эдлэлийн сайд Гада Чалаби тус үйл явдал гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгааг илэрхийлжээ. Египетийн Их Музейн нээлт 2020 оны сүүлийн хагаст болно гэдгийг онцолсон байна. Музейн үзмэрүүд дотор ТУТАНХАМОН хааны бунхнаас олдсон эд зүйлс ч багтаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египет улсад цаасан аягатай кофегоор Тутанхамон хааны нүүрний багийг бүтээжээ  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй