Шууд Chart

Уругвай улсын 1.3 тэрбум ам.долларын үнэд хүрэх мансууруулах бодисыг илрүүлжээ

2019-12-30 09:42:05

Уругвай улсын тэнгисийн цэргийн хүчин болон гаалийн мөрдөн байцаагчид хамтран 4.4 тонн хар тамхийг Монтевидео хотын далайн боомтоос илрүүлсэн байна. Дээрх их хэмжээний мансууруулагч бодисыг Того улсын нийслэл Ломе уруу тээвэрлэхээр бэлтгэж байсан 4 ширхэг чингэлэг дотор нуусан байжээ. Үүний дараагаар удалгүй Монтевидео хотын нэгэн эдлэн газраас 1.5 тонн хар тамхийг мөн илрүүлжээ. Нийт 6 тонн хар тамхийг хар захын ханшаар 1.3 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаа юм.

Ер нь Уругвай улсыг Латин Америкаас Африк болон Европын орнууд уруу мансууруулах бодис тээвэрлэх дамжин өнгөрөх цэгээр ашиглах байдал нэмэгдэж байна. Дотоод Хэргийн сайд Боргиани Уругвайн гаалийнхныг хуурах амаргүй гэдгийг дэлхий дахинд мөн хар тамхины наймаачдад харуулсан чухал үйл явдал боллоо гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уругвай улсын 1.3 тэрбум ам.долларын үнэд хүрэх мансууруулах бодисыг илрүүлжээ  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй