Шууд Chart

Японд төрөлт 1899 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

2019-12-30 09:50:15

2019 онд Японы эмэгтэйчүүдийн төрөлт түүхэн доод хэмжээндээ хүрээд байна. Энэ жил тус улсад 864000 эх амаржсан гэж үзэж байгаа юм. 1899 оноос хойш нэг жилийн хугацаанд ийм цөөн тоон эмэгтэй төрч байсан тохиолдол байхгүй гэдгийг мягмар гарагт Японы улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн халамжийн яамны мэдээлэлд онцолжээ. 2018 оныхтой харьцуулахад энэ жил 54 000 цөөн эмэгтэй амаржжээ.

Ер нь Японы эхчүүдийн төрөлт нэг саяд хүрч чадахгүй байгаа үйл явдал 4 жилдээ болж байна. Харин эсрэгээрээ тус улсын иргэдийн нас баралтын тоо 2019 онд шинэ дээд түвшин хүрчээ. Энэ онд Японд 1.3 сая гаруй хүн таалал төгсжээ.

Дэлхийн хоёр дугаар хоёр дайнаас хойш Японд нэг жилийн дотор ийм олон хүн амиа алдаж байсан тохиолдол байхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Судлаачид  Японыг супер хөгшрөлтэй орон буюу тус улсын хүн амын 20 гаруй хувийг 65-аас дээш насны иргэд бүрдүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд төрөлт 1899 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ  
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-31 08:15
Нэг л амьдрах хорвоод өөрийгөө аз жаргалтай амьдруулсан дээр. Хүүхэдтэй байсан байгаагүй үхэхээ хүрвэл үхнэ шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-31 12:16
Чи ч үнэн тэнэг гар байна. Идэхийн төлөөл төрсөн гар байна. Хүн болсны учир утга чинь үр удмаа үлдээх, тэднийхээ сайн сайхан явахыг харах шүү дээ малаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-30 18:17
Үг үсэг, утга найруулгын алдаагаа шалгаж байж нийтэлмээр юм даа!!

Бидэнтэй нэгдээрэй