Японы Айчи мужид тариаланчид болон иргэд цагаан будаагаар аварга бялууг хийсэн байна. Энэ бялуу нь ирэх жилдээ эрүүл энх байж, элбэг арвин ургац хураахыг бэлгэдэж байгаа юм. Японы төвийн мужуудын нэг болох Айчид энэхүү будааны бялууг бурхан шүтээндээ өргөх ёслол болсон байна. Тус мужийн Нагоя хотод байрлах "Ацута Жингү" гэх шүтээнд жил бүр ийнхүү бялууг өргөх ёслолыг зохион байгуулдаг.
Дугуй хэлбэр бүхий энэ бялууг цагаан будаагаар хийжээ. Даваа гарагт "Ацута Жингү" шүтээнд дөрвөн ч ширхэг будааны бялууг өргөсөн төдийгүй тэдний хамгийн том нь 1.5 метрийн диаметртэй, 450 кг жинтэй байжээ. Ирж буй 2020 онд эрүүл энх байж, элбэг арвин ургац хураахыг бэлгэдэж ийнхүү ариун шүтээндээ өргөл барилаа.
Японы үндэсний хувцсыг өмссөн хүмүүс энэхүү аварга будааны бялууг шүтээний гол танхим уруу зөөн оруулж, баярт оролцогчид алга хавсран мөргөл үйлджээ. Будааны бялууг нэгдүгээр сарын 7-ныг хүртэл шүтээний танхимд байлгах юм. Үүний дараагаар бялууг жижиглэн хувааж, шүтлэгтэн олонд тараадаг байна.
| 450 кг жинтэй будааны бялуу хийжээ | ||
| Үзсэн: 1357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.