Японы агаарын тээврийн “Japan Airlines” компани 50000 тасалбарыг үнэгүй тараахаар төлөвлөж байна. Тус компанийн энэхүү гэнэтийн бэлэг нь гадаадын болон дотоодын иргэд төдийлөн зочлоод байдаггүй Японы бүс нутгуудад гадаадын жуулчдыг аялуулахад чиглэж байгаа юм.
Ирэх жилийн зун "Japan Airlines" компани олон улсын жуулчдад 50000 дотоодын нислэгийн тасалбарыг үнэгүй олгоно гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ эдгээр тасалбарын хүчинтэй хугацаа нь долоодугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд буюу Олимпийн наадамтай давхцах юм байна. Товчхондоо олимпийн наадмын үеэр Токио дахь жуулчдын бөөгнөрлийг сааруулах үүднээс Японы бусад бүс нутаг руу үнэгүй нисэх тасалбарыг гадаадын жуулчдад санал болгожээ.
Энэхүү тасалбарыг авахад зарим шаардлагыг тавьж байгаагийн нэг нь Японд бус харин гадаад улс оронд амьдрагч байх. Мөн "Japan Airlines" компаниар тогтмол нислэг үйлдэгчдэд зориулсан тусгай хөтөлбөрийн гишүүн байх ёстой юм. Энэхүү дотоодын үнэгүй нислэгийн тасалбарыг авахыг хүсч байгаа гадаадын иргэн Японы дөрвөн ч томоохон онгоцны буудлаас өөр бүс нутаг руу нисэх сонголт байгаа юм.
Гэр бүл болон найз нөхдөөрөө аялахыг хүсвэл групп гэсэн ангиллаар хүсэлт гаргах ёстой бөгөөд хүсэлтээ илгээснээс хойш гурван өдрийн дотор хариу авах юм. 2020 оны Токиогийн Олимпийн наадам долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болно.
Пара Олимпийн тэмцээн уралдаанууд есдүгээр сарын 6-нд өндөрлөх юм. Японы Засгийн газраас 2020 оны Олимпийн наадамтай холбоотойгоор ирэх жилийн зун тус улсыг зорих жуулчдын тоо 10 саяар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. Ер нь 2013-2018 оны хооронд Японд жил тутам ирэх жуулчдын тоо гурван дахин нэмэгдэж, 31 сая даваад байгаа юм. Тэдний 10 сая нь Токиод байрладаг байна.
| “Japan Airlines” компани 50 мянган тасалбарыг үнэгүй тараана | ||
| Үзсэн: 2536 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.