Шууд Chart

"Цагийн хүрд" 2019 оны хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөрөөр шалгарлаа

2019-12-31 11:46:24

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монголын үндэсний олон нийтийн телевиз 2 дахь жилдээ Монголын телевизүүдийн хамгийн олон үзэгчтэй бүтээлийг алдаршуулдаг "Алтан цамхаг" ёслолын ажиллагааг зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа. Ингэхдээ "Максима медиа" судалгааны байгууллагын судалгаанд үндэслэн 2019 оны хамгийн олон үзэгчтэй телевизийн 11 контентыг онцолж нэрлэлээ. Энэ бол аль нэг албан байгууллагаас өгч байгаа шагнал гэхээсээ илүү үзэгчдийн хандалтаар шилдэг уран бүтээлүүдийг шалгаруулдгаараа илүү нэр хүндтэй шагнал юм./2019.12.30/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Цагийн хүрд" 2019 оны хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөрөөр шалгарлаа  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй