Шууд Chart

ШИНЭ нам 750 тэрбум төгрөгийг нийт ахмадад тэгш хүртээх нь зүйтэй гэв

2020-01-08 13:55:51

Энэ үеэр УИХ-ын гишүүн, намын дарга Ж.Батзандан “Салхитын мөнгөний ордыг барьцаалан, бонд босгох замаар 750 тэрбум төгрөгийг өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах зөвлөмжийг ҮАБЗ-ийн гишүүд гаргасан нь хуулийн төсөл болж, өнөөдөр ТББХ-гоор хэлэлцлээ.

Монгол Улсын хэмжээнд өндөр насны тэтгэвэр авч буй 305 мянган хүн байна. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын тоо ойролцоогоор 240 мянга. 750 тэрбум төгрөгийг зөвхөн 240 мянган ахмадын тэтгэврийн зээлийг хаахад зориулах нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварлан гадуурхсан асуудал болж байна гэж иргэд, олон нийтээс гомдол гаргаж байгаа. Зээл авсан нь хожиж, зээл аваагүй ахмадууд нь хохирч үлдэх нь шударга ёсонд нийцэхгүй, Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” хэмээн заасан байдаг. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим. Иймд Салхитын мөнгөний ордыг барьцаалж босгох 750 тэрбум төгрөгийг тэтгэврийн насны бүх ахмадад адил тэгш, тэнцүү хэмжээтэй хүртээх нь зүйтэй гэдэг шийдвэрийг ШИНЭ намын Ерөнхий зөвлөлөөс гаргасан. 750 тэрбум төгрөгийг 305 мянган ахмадад хуваахад, нэг хүнд ойролцоогоор 2.5 сая төгрөг оногдож байна. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж, ахмадуудыг ялгаварлан гадуурхахгүйгээр бүх ахмадад тэгш олгох нь зүйтэй гэдэг саналаа УИХ-руу оруулж байгааг та бүхэнд дуулгая” гэж мэдэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд “Хамгийн өндөр тэтгэвэртэй аравхан мянган хүн энэ хуулийн дагуу 100 тэрбум төгрөг авах гэж байна. Гэтэл 100 мянган бага тэтгэвэртэй, бага зээлтэй иргэн мөн адил 100 тэрбумыг авах гэж байна. Зээл аваагүйнхээ төлөө бусад ахмадууд нь төрийн халамжийн гадна үлдэж болохгүй. Ийм шударга бус хуваарилалт хийж болохгүй. Үүний төлөө манай нам шаардлага хүргүүлж байгаа. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол бид нөгөөдөр буюу 1 дүгээр сарын 10-ны өдөр сануулах жагсаал цуглаан эхлүүлнэ” гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “ШИНЭ намын ЕЗ-өөс гаргасан хоёр дахь шийдвэр нь Тэтгэврийн зээлийг хаах хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Энэ бол хүний эрхэнд халдаж байгаа, Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчсөн санал бөгөөд өнөөдөр зах зээлийн нийгэмд хуулийн өмнө тэгш эрхтэй иргэн, банк хоёр зээлийн харилцаанд орсон байхад гуравдагч этгээд төр дундаас нь орж, хүний дахин зээл авах эрхийг хаана гэдэг бол маш бүдүүлэг, зах зээлийн эсрэг шийдэл. Үүнийг ШИНЭ нам эсэргүүцэж байгаа.” хэмээн мэдэгдсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөэ” хэмээн заасан байдаг. Гэтэл үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй төрийн тэргүүнээсээ эхлээд ҮАБЗ нь бүхэлдээ иргэдээ ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргаж байгааг ШИНЭ нам хатуу эсэргүүцэж, нийт ахмадад тэгш, хүртээмжтэй хуваарилах байр суурин дээрээ зогсох болно.


ШИНЭ нам 750 тэрбум төгрөгийг нийт ахмадад тэгш хүртээх нь зүйтэй гэв  
Үзсэн: 5209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-12 18:59
Bvgdend n tegsh huvaaj ogoh n zov
tegsh huvaah n zov neg heseg n 6 sa y i in or tolvvlj baihad neg heseg n 320 myngiin oroo tolvvlj [127.0.0.xxx] 2020-01-12 18:56
Bvgdiin ylgalgvi huvaaj ogson deer neg heseh n 6 sayin zeel tolvvlj baihad neg heseg n 320 or tolvvlj bn iim hartsangui ym hiij baisnaas bvgdend n adilhan tentsvv huvaagaad ogvol zov
Сонгогч Иргэд [127.0.0.xxx] 2020-01-11 16:48
УИХ-ын Сонгуульд тэтгэмж хүртээгүй болон бага хүртсэн нийт ахмадууд тэдгээрийн үр хүүхдүүд нь бүгд тэгш олгохгүй бол эрх баригч намд саналаа өгөхгүй
Сонгогч Иргэд [127.0.0.xxx] 2020-01-11 16:47
УИХ-ын Монгуульд тэтгэмж хүртээгүй болон бага хүртсэн нийт ахмадууд үр хүүхдүүд нь бүгд тэгш олгохгүй бол эрх баригч намд саналаа өгөхгүй
Bat [127.0.0.xxx] 2020-01-11 16:45
Mash zuv. Demjij baina
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 23:57
болд, Батзандангийн зөв.Одоо газрын доорхи баялаг нийт ард түмний өмч хүн бүр тэгш эрхтэй ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн үндсэн хуулийн заалтаа өөрчил
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 22:59
Ард түмнийхээ төлөө явсан та 2тоо баярлалаа шударга бусын эсрэг явсанд баярлалөа та2тоо амжилт хүсье
Ипотекаа тэглэе [127.0.0.xxx] 2020-01-10 11:51
Б.Отгонтөгс: Төрөөс аливаа бодлого явуулахдаа эдийн засгийн тэгш байдлыг хангах хэрэгтэй https://medee.mn/single/143758 via @medeemn
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 11:00
Demjij bna shudarga unenii toloo yavj bgaa 2 gishuunee demjinee.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 10:59
Ih zeeltei baga zeeltei zeel avaagui yanz bur l bgaa tegsh huvaah ni zov yamarch teneg hun bodson.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 10:59
Ih zeeltei baga zeeltei zeel avaagui yanz bur l bgaa tegsh huvaah ni zov yamarch teneg hun bodson.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 10:13
Гологдолууд минь ямар ядаргаатай юм хэрүүл хийх шалтаг олдмогц бариад авдаг шалчигнуур юмнууд улсаа хөгжүүлж чадна гэж бодож бна уу та нар шиг амнаас нь дандаа болохгүй бүтэхгүй гэсэн өмхий үг гардаг сөрөг энергитэй нөхдүүдээс зайгаа авсан нь дээр бүтэж бгаа юм нэг бхгүй дан хэрүүл тэмцэл өөрчилсөн юм юу бгаан
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 10:09
Пиардаад пиардаад та 2 гарахгүй дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 09:43
Yostoi teneg yumnuud.Ard tumniigee haranhui mal geed bodchihson.Donguuli duhuhuur galzuu soliotoi yumnuud chini amandaa orsniigoo burah yum.Ta hoyorig l lav demjihgui.Tanai nam gej yu baisan yum.7 sarin nernii budluanig ehluulchiheed odoo gemgui tsarailaad uur huniig gutgeed soliorood baidag biz dee.Bitgii shoudaad bai.
Зөв [127.0.0.xxx] 2020-01-10 09:02
Дэмжиж байна. Жинхэнэ шударга мэргэн санаа байна.
Ахмад [127.0.0.xxx] 2020-01-10 00:40
Та нар болоочээ арай дэндүү юмаа өөр өжил төрөлөө хийгээч яасан их хэрэлдээд бна тэгэлвэл хэглээд үгүй бол байгаачээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 22:40
Санал нь уначихлаа, МАНАН
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 21:57
Тэгш хуваах нь зөв шүү. Монгол хүн бүр байгалийн баялагаасаа адил хэмжээгээр хүртэх ёстой.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 20:31
Tegsh huwaah n zuw shuu bi demjij bn
алтангэрэл [127.0.0.xxx] 2020-01-09 19:51
тэгш эрхээ эдлэе ЖДҮ, ХЭДС аа зээл ѳгѳѳч
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 17:27
Тэгш хуваах нь зөв.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 16:50
zuw demjij bn zeel awaagvin tsuuhun l bnshde tegsh hvrteeh n zuw
zochin [127.0.0.xxx] 2020-01-09 16:04
demjij bna
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 10:47
Ард олныг талцуулах хагаралдуулах асуудлыг өөрсдийн нэр олох гэж хийх юм даа. Хэрэв арай дөнгүүр ухамсар ёс зүйтэй төрийн түшээд байсан бол ийм зүйл ярихгүй л байлаа хөөрхий чааваас. Ядруу дорой учраас өөрийгөө зөв яриад байна гэж бодоод байх бололтой. Харин үүний оронд бүгдийнх нь эвийг хангах зорилгоор ярьсан бол ойлгох л байлаа даа.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 09:55
Oor.arga.baihgvi
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 09:23
Би дэмжиж б / на би оюутан хүүхэдтэй зээл авч чаддаггүй тэгш ханд.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 09:08
Tenegt olonhoo hundel.Zeel avaagui ahmadiig hayagui bitgii shuod.Shine namaa hat neg buuniy nohoi yavsanaa martaa yu novsh...
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 08:57
Худлаа шоудаад бхйгаарай . Шинэ намйг сонгохгүй шүү тэгээд байвал хөгшин залуугүй
Irgen [127.0.0.xxx] 2020-01-09 12:54
Zub l helsen baina shdee,uyndaa booj uhdeg bnaa
Зочин [127.0.0.xxx] 2020-01-09 00:12
Ehii ni etseej tugalii ni turaahgui olnii hel am namjaah zuv shiidel bn demjij bn.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 22:58
Mash zov
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 22:50
Шал тэнэг ийм улс төр гэж юу байсын.Ямар ч тооцоо судалгаагүй ,бий болох эрсдэлийг үнэлээгүй,ард иргэдээ илт ялгаварлан гадуурахсан,улс орноо дампууруулахад чиглэгдсэн энэ шийдвэрээ цуцлаад ард түмнээсээ уучлал гуйгаад цааш явбал үнэндээ зөв болно шүү.Ард иргэд ч гэсэн эх орныхоо эрх ашгийг бодоод популист улс төрчдийн бодлогогүй шийдвэрийг цуцлуулах талаар эх оронч хандлага гаргаач гэж уриалж байна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 22:33
Demjij bn tegsh hurteeh ni zuitei
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 22:24
Zov tegsh hvrteeh estoi
мкр [127.0.0.xxx] 2020-01-08 21:27
тэр бэлэн менге хаа бн мэдсээр бж ард тумнээцагаан цаасаар буу доромжил адгийн шаарууд тэнд тийм менге бгаа гээд хэлэлдээ новшнуудаа
Нямдаваа [127.0.0.xxx] 2020-01-08 21:12
ШИНЭ нам маань зөв л байр суурьтай бна... Дэмжиж байна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 20:49
ШИНЭ нам УЛС ТӨРИЙН шинэ соёлыг нэвтрүүлж олон нийтэд хамаатай аливаа асуудал бодлогод судалгаа хийсний дараа даруй байр сууриа нээлттэй илэрхийлдэгт баярлаж бна. Гаргасан санлуудыг дэмждэг.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 20:14
Batzandan l bish shu. Ene asuudal iimerhu hudla popuudad buun olz. Ta 2 shig ymnuudad ogt hurteelguibasuudal.ahmad nastnaas
Зочйн [127.0.0.xxx] 2020-01-08 19:38
Монгол улсийн бүх иргэнд тэгш өг
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 19:13
хэдэн жилийн өмнө 1 сая төг өгөөд бсан би л лав аваагүй гэхдээ барьцаагүй одоо хэдэн хөгшчүүлтэй юунд нь барьцаад бгаа юм ирээдүйд хятадууд юу ч өгөхгүйг мэдээд л бна даа
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 18:30
Тэгш хуваа алга үзэж яав ч болохгүй шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 18:25
Ижил тэгш хуваа
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 18:10
Зөв зөв тэгш хуваах хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 17:53
Зээл тэглэнэ гэдэг утгагүй асуудал санагдаж байгаа юм эдгээр хүмүүс зээлийг юунд зориулж авсан бол ихэвчлэн үр хүүхдүүд нь авдаг юм шиг байгаа юм 50 -60 насны бизнес эрхэлдэг эсвэл ямар нэгэн ажид хийж орлогтой хүмүүс л зээл авч байгаа шүүдээ тэтгэвэрэээрэ амьжиргаагаа залгуулдаг хүмүүс зээлавхаас айдаг юм шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-08 19:42
Mash zцv saixan sanaa gargasand bayar xurgie..axmadyydad adilxan tegsh xyvaana uu...
zochin [127.0.0.xxx] 2020-01-08 17:47
zeeitei bga axmaduudad choiooi zeeigui boi xayaa batzandan novshoo
Zowshde mash zow shidwer gargaj bn demjij bn tsashda zeel olgohgvi bolgn gedeg hvni erhend haldaj bs [127.0.0.xxx] 2020-01-08 17:32
Zowshdee zow shidwer bn demjij bn bas zeelin zogsn gedeg buuruushdee mongni shardlag garah ved ochood tetgewre awch bwl ter hvnd herteishdee
bi [127.0.0.xxx] 2020-01-08 19:07
ene batzandan medrel ni muudaad bga yumuu
. [127.0.0.xxx] 2020-01-08 21:59
Tetgewer ondor awch bga humus chini ter chinegere ulsad ih tatwar tolson gesen ugshdee baga awch bga ni baga tolson gesen ug naad zahin oilgoltshuu imerhu yum oilgohgui bj hel ama beluudej yadag bndaa

Бидэнтэй нэгдээрэй