Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австралийн Холбооны улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд парламентийн гишүүд болон бизнесийн төлөөлөл дагалдаж улс төр, эдийн засаг, нийгмийн олон чиглэлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Айлчлалын хүрээнд сургалтын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх, Монгол-Австралийн бизнес зөвлөл байгуулах ажлууд хэрэгжиж мөн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Түүнчлэн сайд Австралийн Үндэсний Их сургуульд илтгэл тавьсан. Австралийн холбооны улсад 21 жилийн дараа хийгдэж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал амжилттай өндөрлөлөө.
| Австралийн холбооны улсад 21 жилийн дараа айлчиллаа | ||
| Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.