Шууд Chart

“Төгс ургац” ХХК шинэ ургацын ногоогоо зах зээлд нийлүүлж байна

2026-05-08 09:15:09

“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна.

Энэ хүрээнд 2023-2025 онд өвлийн хүлэмжийн аж ахуй шинээр байгуулах чиглэлээр нийт 36 иргэн, аж ахуй нэгжид 20,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон бөгөөд үүний үр дүнд өвлийн хүлэмжийн тариалалт 5,7 га талбайгаар нэмэгдээд байна.

“Төгс ургац” ХХК нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд олгож буй хүүгийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын зээл болон ХААН банкны ногоон зээлд тус тус хамрагдаж, Улаанбаатар хотод Голланд загварын 4 га талбай бүхий бүрэн автомат өвлийн шилэн хүлэмжийг барьж ашиглалтад оруулжээ.

Тус хүлэмж нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд одоогоор өдөрт 4 тонн өргөст хэмх, 2 тонн улаан лоолийг хураан авч Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


“Төгс ургац” ХХК шинэ ургацын ногоогоо зах зээлд нийлүүлж байна   
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй