Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, VII нэгж хорооллын гол гудамж зам болох Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто замын ажил 16 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн М.Өлзийбаяр “Авто замыг барих гүйцэтгэгчээр “Дэд бүтэц консалт” ХХК шалгарч, дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус авто зам нь гол хэсэгтээ хоёр эгнээ, уулзвар руу нийлэх хэсэгт дөрвөн эгнээ болон өргөжих юм. Мөн авто замын хоёр талаар явган хүний болон дугуйн зам барихаас гадна гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамын ажлыг хийнэ” гэв.
Авто зам ашиглалтад орсноор VII нэгж хорооллын гол гудамж замын сүлжээ өргөсөх, Баянбүрдийн тойрог болон Их тойруугийн авто замын ачаалал буурах ач холбогдолтой.



| Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр зам барьж байна | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.