Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан 475 зорчигч бүхий “Sewol” аяллын хөлөг онгоцны ослоор амь үрэгдэгсдийн шарилыг тус улсын Ансан хотын оршуулгын цогцолборт хүргээд байгаа. Үүнтэй холбогдуулан тус хотын 200 гаруй хувийн таксины жолооч нар нэгэн буянт ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Ансанаас Жиндү арал хүртэл 403 км байдаг агаад хурдны замаар явахад таван цаг зарцуулагддаг аж. Энгийн үед энэ хооронд таксигаар үйлчлүүлэхэд 280 гаруй мянган вон болно. Харин тэдгээр таксины жолооч нар өөрсдийн зардлаар ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг Жиндүгээс Ансан хот руу зөөж үйлчлэх бөгөөд энэхүү хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа оролцох өөр олон таксины жолооч нар байгааг ч Ансан хотын Таксины жолооч нарын холбооноос мэдэгдээд байна.
| Хувийн таксины жолооч нар үнэ төлбөргүй үйлчилж байна | ||
| Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.