Японы засгийн газар Токио, Чиба, Канагава зэрэг мужууд харьяалагддаг нийслэлийн бүсэд энэ 7 хоногоос онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судалж байна. Энэ тухай тус улсын ерөнхий сайд өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Нийслэлийн бүсэд сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэнтэй холбогдуулан дөрвөн мужийн захирагч нар онцгой байдлын дэглэм тогтоох саналаа засгийн газартаа гаргасан юм байна. Ерөнхий сайд Суга вакцинд зөвшөөрөл олгох ажлыг түргэвчлүүлэхээ амласан байна.
Мөн хэрвээ нийслэлийн бүсэд онц байдал тогтоовол дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилготой “Дотооддоо аялцгаая” хөтөлбөрийг сэргээхэд хүндрэлтэй болно гэдгийг ч Суга Ёшихидэ онцолжээ. Цар тахлын хугацаанд эдийн засгаа дэмжих зорилготой уг хөтөлбөрийг дотоодын халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан 1-р сарын 11-н хүртэл түр зогсоогоод байсан юм. Тус улсын засгийн газар ирэх 2-р сарын 20-н гэхэд хүн амаа коронавирусний вакцинд хамруулахаар бэлтгэл ажлаа эрчимжүүлсэн гэдгийг ч ерөнхий сайд Суга Ёшихидэ мэдэгджээ.
| Японы засгийн газар нийслэлийн бүсэд онц байдал тогтоохоор судалж байна | ||
| Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.