АНУ-ын сансрын технологийн SpaceX компани Starship буюу "Оддын хөлөг" пуужингийнхаа 13 дахь туршилтын нислэгийг ойрын өдрүүдэд дахин хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тус компанийн "Оддын хөлөг" пуужингийн 13 дахь туршилтын нислэгийг долоодугаар сарын 16-нд хийхээр төлөвлөсөн ч хөөрөхийн өмнөхөн автомат хамгаалалтын систем ажиллагааг зогсоосон байна. Үүнд 33 Raptor хөдөлгүүрээс хэд хэд нь асалгүй, хөөргөх дараалал автоматаар цуцлагдсан нь нөлөөлжээ. SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск асуудалтай хөдөлгүүрүүдийг сольж, дахин туршилт хийхээр бэлтгэж буйгаа мэдэгдсэн байна.
Энэ нь SpaceX компани олон нийтэд хувьцаагаа санал болгосноос хойших Starship-ийн анхны туршилтын нислэг байхаар төлөвлөгдөж байсан юм. Харин хөөргөлт цуцлагдсаны дараа хөрөнгө оруулагчдын хүлээлт суларч, компанийн хувьцааны ханш буурснаар зах зээлийн үнэлгээ нь түр хугацаанд ойролцоогоор 100 тэрбум ам.доллараар буурчээ.
SpaceX одоогоор техникийн бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд дараагийн туршилтын нислэгийг энэ долоо хоногт хийхээр төлөвлөж байна.
| SpaceX "Оддын хөлөг"-өө дахин хөөргөхөөр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.