АНУ-ын Жоржиа мужид сенатын танхимын хоёр гишүүнийг сонгох дахин сонгуулийн санал хураалт эхлэх гэж байна. Энэ санал хураалтын үр дүнд АНУ-ын Сенатын танхимд аль нам илүүрхэх вэ гэдгийг шийдэх юм. Хэрвээ Ардчилсан нам дахин сонгуульд ялбал Сенатын танхимд хоёр намын суудлын тоо тэнцэж, хуулиараа дэд ерөнхийлөгч Сенатыг тэргүүлж, шийдвэрлэх санал өгөх эрхтэй болох юм. Хэрвээ Бүгд найрамдах нам ялбал 100 суудалтай сенатад 52 суудал авч олонх болно. Өнгөрсөн оны 11-р сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Бүгд найрамдах нам Сенатын танхимын 50 суудал, ардчилсан нам 48 суудал авсан. Хоёр тойрогт саналын тоо тэнцсэн учраас дахин сонгууль явуулж байгаа юм.
Харин төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонхийн суудлаа хадгалж чадсан. Одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп болон ерөнхийлөгчөөр сонгогдсон Жое Байден нар Жоржиа мужид сонгуулийн кампанит дуусах эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөөнтэй сурталчилгаа явуулжээ. Хамгийн сүүлийн санал асуулгаар Ардчилсан намын нэр дэвшигчид өрсөлдөгчдөөсөө нэг хувийн саналаар давамгайлах дүн гарчээ. Жоржиа мужид болж байгаа энэхүү дахин сонгуулийн үр дүн Байдены ковид-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэг нэн тэргүүний бодлого хэрэгжих эсэхийг шийдэх учраас Америкчууд дахин сонгуулийг анхааралтай ажиглаж байна.
| Жоржиа мужийн дахин сонгууль сенатад аль нам олонх болохыг шийднэ | ||
| Үзсэн: 489 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.