Шууд Chart

АНУ-ын Жоржиа мужид дахин сонгуулийн санал тооллого болж байна

2021-01-07 10:54:06

АНУ-ын Жоржиа мужид дахин сонгуулийн санал тоолох үйл явц ид өрнөж байна. Мужийн энэхүү дахин сонгууль АНУ-ын хууль тогтоох байгууллага Конгресст аль нам илүү эрх мэдэлтэй болохыг тодорхойлох юм. Цар тахалтай холбогдуулан Жоржиа мужид болж байгаа дахин сонгуулийн зарим саналыг урьдчилж авсан. Мөн олон хүн цахим шуудангаар санал өгсөн учраас санал тооллогын дүн удаж магадгүй юм байна. Хэрвээ сенатад Жоржиа мужийг төлөөлөх хоёр тойрогт Ардчилсан нам ялалт байгуулбал Сенатын танхимд хоёр намын суудлын тоо тэнцэж, хуулиараа Камала Харрис дэд ерөнхийлөгчийн хувиар сенатын танхимд шийдвэрлэх санал өгөх эрхтэй болох юм.

Харин Бүгд найрамдах хоёр тойрогт хоёуланд нь ялалт байгуулбал 100 суудалтай конгрессын дээд танхим сенатад 52 суудалтай болж, олонхийн  байр сууриа хадгална. Сенатад бүгд найрамдах нам олонх болвол Байдены бодлогыг хэрэгжүүлэх хууль батлахад бүгд найрамдахчууд хориг тавих боломжтой болно. Ардчилсан намын хувьд өнгөрсөн 11-р сард болон сонгуулиар конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимд олонхийн суудлаа хадгалсан. Ардчилсан намаас сонгогдсон Жое Байден одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын цар тахалтай тэмцэж байгаа бодлогыг хангалтгүй байна гэж шүүмжилж, олон нийтийг вакцинжуулах үйл явцыг түргэвчлэхээ амлаж байгаа юм. Дахин сонгуультай зэрэгцээд АНУ-ын конгресс 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор батлах нэгдсэн чуулгандаа бэлтгэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Жоржиа мужид дахин сонгуулийн санал тооллого болж байна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй