Шууд Chart

БНЭУ коронавирусний вакцины экспортод хориг тавиагүй гэдгээ мэдэгдэв

2021-01-07 11:08:28

Энэтхэг улс коронавирусний вакцины экспортод хориг тавиагүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Учир нь Энэтхэг улс дотоодын эрэлтээ хангахын тулд вакцины экспортыг хориглох нөхцөлтэйгээр вакцины үйлдвэрлэгч гол компанитай гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл гарсан юм байна.

Харин Энэтхэгийн эрүүл мэндийн сайд дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний вакциныг ойрын хэдэн 7хоногт багтаан экспортод гаргахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. Энэтхэг улс дэлхийн вакцины үйлдвэрлэлийн 60 хувийг үйлдвэрлэдэг орон. Энэ үүднээс тус улс Өмнөд Азийн зарим улс орнуудад коронавирусний вакцин хандивлах, заримд нь хямд өртгөөр нийлүүлэхээр төлөвлөж байгааг тус улсын гадаад харилцааны яам мэдэгдсэн байна. Вакцин үйлдвэрлэлээ тэргүүлдэг гэдэг үүднээс дэлхийн олон улс орон Энэтхэгийн вакцины экспортыг хүлээж байна. Энэтхэг нь одоогоор дотоодын Брахат биотех компанийн болон, Оксфордын их сургууль АстраЗенека компанийн хамтран гаргасан вакцин нийт хоёр вакциныг коронавирусний халдвараас хамгаалах эмнэлзүйд хэрэглэхээр зөвшөөрөөд байгаа юм.

Тус улс коронавирусний эсрэг дэлхийд хамгийн томд тооцогдохуйц вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байна. 1,3 тэрбум хүн амтай Энэтхэг улс ирэх 7-р сар гэхэд 300 сая хүнээ вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Тус улсын вакцины гол үйлдвэрлэгч Серум хүрээлэн Оксфорд АстраЗенекагийн хамтран гаргаж байгаа  вакциныг 1 тэрбум тунг үйлдвэрлэхээр гэрээ байгуулжээ. Цаашид зах зээлийн эрэлт болон гадны улс орнуудын захиалга, хандив зэрэг олон хүчин зүйлээс хамаарч вакцины үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ коронавирусний вакцины экспортод хориг тавиагүй гэдгээ мэдэгдэв  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй