Хэдэн 7 хоногийн өмнө Британи улсад коронавирусны маш хурдан халдварладаг Би1.1.7 гэсэн нэршилтэй шинэ төрөл илэрсэн тухай анх мэдээлсэн. Харин вирус судлаачид коронавирус мутацид орж хувирч, халдварлах чадвар нь хурдтай байгаа ч цочирдох шаардлагагүй гэж зөвлөжээ. Хүний бие вирусээс өөрийгөө хамгаалдаг дархлааны тогтолцоотой. Вирус орж ирсэн нөхцөлд түүний эсрэг дархлаа тогтоодог. Харин уг вирус анхдагч төрлөөсөө хувирсан бол хүний биед аль хэдийн үүссэн анхдагч вирусний эсрэг биетийн эсэргүүцэх чадамжийг сулруулдаг юм байна.
Бүх төрлийн вирус мутацид ордог, ихэнх мутацид орсон вирус аюул нь бага байдаг, цөөн тохиолдолд анхдагч вирусний хүнд халдварлах чадамжийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Иймд коронавирус ингэж хувирч байгаад цочирдож, эмээх шаардлагагүй, гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Одоогоор коронавирусний мутацид орсон шинэ төрөл вакцины үр нөлөөг бууруулсан эсвэл хүнд хүндээр туссан нотолгоо байхгүй байгаа юм байна. Анагаах ухааны мэргэжилтнүүд хувирсан вирус хүний биед ямар байдлаар илэрч байгааг, мөн цар тахалд хэрхэн нөлөөлөхийг тогтоохын тулд илүү сайн судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Харин коронавирусний бүх төрлөөс урьдчилан сэргийлэх арга зам нь адилхан. Амны хаалт зүүх, хоорондын зай барих, гараа угаах зэрэг нь коронавирусний шинэ хуучин бүх төрлөөс урьдчилан сэргийлнэ гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна.
Британид анх бүртгэгдсэн коронавирусний мутацид орсон шинэ төрөл одоогоор дэлхийн 30гаруй улс оронд бүртгэгджээ. Коронавирусний анхны төрлөөсөө 70 гаруй хувиар хурдтай тархдаг гэх уг шинэ төрлийн тархалтын улмаас Британи хэсэгчилсэн хатуу хөл хориог дахин тогтоогоод байна. Мөн Өмнөд Африк улс коронавирусний мутацид орсон Би1.351 гэсэн шинэ төрөл илэрснийг зарласан юм.
| Вирус судлаачид: Коронавирус мутацид орж байгаад цочирдох шаардлагагүй | ||
| Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.