Шууд Chart

Европын холбоо АНУ-ын Модерна компанийн вакцинд зөвшөөрөл олгожээ

2021-01-08 11:43:14

Европын холбоо АНУ-ын биотехнологийн Модерна компанийн гарган авсан коронавирусний вакциныг эмнэлзүйд хэрэглэхээр бүртгэн авчээ. Ингэснээр Европын холбооны гишүүн 27 улс коронавирусний халдвараас сэргийлэх зөвшөөрөгдсөн хоёр вакцинтай болж байна. Европын холбооны эмийн хяналтын агентлаг цар тахлын дэгдэлтийг хязгаарлахын тулд хоёр дахь вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгож байгаагаа мэдэгджээ. Тус холбооны хувьд гишүүн орнуудынхаа хүн амд вакциныг тэнцүү хуваарилах вакцины нэгдсэн стратеги баримталж байна.

Европын холбоо 448 сая хүн амынхаа 80 сая хүнд хийх 160 сая тун вакциныг Модерна компаниас худалдан авахаар болсон байна. Гэрээний дагуу Модерна компани 2021оны 1-9-р сарын хооронд захиалсан 160 сая тунг нийлүүлэх бөгөөд эхний хүргэлтийг ирэх 7хоногоос хийж эхлэх юм байна. Европын холбоо одоогоор ковид19 цар тахлын вакцин 2 тэрбум тунг гадны зах зээлээс авахаар гэрээ хэлэлцээр байгуулжээ.

Цаашид нийт хүн амдаа хүрэлцэхүйц вакцин авах болно гэж Европын комиссын ерөнхйиөлчг мэдэгджээ. Гэхдээ 27гишүүнтэй Европын холбоонд вакцин хүлээж авахад ложистикийн хувьд сорилтуудтай тулгарч байгаа. Америкийн Фпайзер, Германы бионтех компаниас вакцин авахаар захиалга өгч, вакциныг өнгөрсөн сарын 21-нд бүртгэн авч, вакцинжуулалт эхэлсэн ч Франц зэрэг орнуудад вакцинд хамрагдаж байгаа хүний тоо тооцоолж байгаагаас бага дүнтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо АНУ-ын Модерна компанийн вакцинд зөвшөөрөл олгожээ  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй