Шууд Chart

БНХАУ-ын Хэбэй мужид хэсэгчилсэн хөл хорионы үр дүнд халдварын тоо буурч байна

2021-01-09 10:23:18

БНХАУ-ын Хэбэй мужийн нийслэл Шижя-Жуан хотод коронавирусний халдварын шинэ голомт илэрсэнтэй холбогдуулан 11 сая хүн амтай тус хотод өнгөрсөн мягмар гарагт хэсэгчилсэн хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорионы дүнд өчигдөр тус хотод дотоодод халдварласан 33 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөс буурсан байна.

Хэбэй мужийн засаг захиргаа халдварын тархалтыг хумихын тулд мужийн нийслэл Шижя-Жуан хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоож, сургуулиудыг хаасан. Хотын Гаочэнь дүүрэгт голомт илэрсэн учраас тус дүүргийн иргэдийг бүрэн хөл хорионд шилжүүлэн, бусад дүүргийн иргэдийг зөвхөн хотоос гарахыг нь хоригложээ.

Бээжин хотоос 300 км-ийн зайд оршдог тус хот 11 сая хүн амтай, халдвар нэмэгдэж магадгүй гэсэн үүднээс тус хотод өвчтөн хүлээж авахаар таван эмнэлгийн байрыг суллаж, нийт 5000 гаруй цэгт коронавирусний оношилгоо хийж байгаа юм байна.

Хэбэй мужийн тус хотод бүртгэгдсэн тохиолдол нь Хятад улс даяар сүүлийн таван сарын хугацаанд илрээгүй олон тохиолдол учраас тахлын шинэ голомт илэрлээ гэж тооцож байна.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ-д цөөн тохиолдолтой тахлын голомтууд илэрч байсан ч тухай бүрт нь хэсэгчилсэн хөл хорио, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж арга хэмжээ авсны дүнд тархалтыг богино хугацаанд зогсоож байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын Хэбэй мужид хэсэгчилсэн хөл хорионы үр дүнд халдварын тоо буурч байна   
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй