АНУ-ын "Пфайзер", Германы "Бионтех" компанийн хамтран гаргасан коронавирусний вакцин Британи болон Өмнөд Африк улсад бүртгэгдсэн коронавирусний хувирсан шинэ төрлөөс хамгаалдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
"Пфайзер" компани болон Техасын их сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгаа хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Хамтарсан судалгааны баг нийтдээ 16 хувилбар дээр вакцинаа туршсанаас бүгд үр дүнтэй хамгаалж байгаа нь харагдсан байна. Гэхдээ судалгааг цаашид илүү нарийвчилж, энэхүү шинэ судалгааны үр дүнгийн талаар хөндлөнгийн судалгааны дүгнэлтийг хүлээх шаардлагатай юм байна.
Их Британи, Өмнөд Африкт тархаад байгаа коронавирусний мутацид орсон шинэ төрөл эх хувилбартай харьцуулахад халдварлах чадвар өндөртэйд тооцогдож байгаа юм.
"Пфайзер" болон "Модерна" компаниудын гарган авсан вакциныг шинэ хувилбаруудад зориулж өөрчлөхөд зургаан долоо хоногийн хугацаа шаардагдана гэж судалгаа хийсэн эрдэмтэд нь мэдээлсэн байна.
| СУДАЛГАА: "Пфайзер", "Бионтех"-ийн вакцин коронавирусний мутацид орсон төрлөөс хамгаалж байна | ||
| Үзсэн: 1842 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.