АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч "Бойнг" компани 737 Макс загварын нисэх онгоцны 2 осолтой холбоотой хэргийг шийдвэрлэхэд 2.5 тэрбум ам.доллар төлөхөөр болсон байна.
Тус компани 2.5 тэрбум америк долларын 500 сая америк долларыг хоёр удаагийн ослоор амь үрэгдсэн 346 хохирогчийн ар гэрт нөхөн төлбөр болгон өгөх юм байна.
"Бойнг" компанийн 737 Макс загварын онгоц 2018, 2019 онд Индонези, Этиоп улсад осолдож, нийт 346 хүн амь үрэгдсэн юм. АНУ-ын конгресс "Бойнг" компани 737 Макс загварын онгоцны нислэгийн үед тэнцвэр барих систем доголдолтой байсныг мэдэж байсан ч мэдээллийг нууцалсан гэсэн дүгнэлт гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, 2018, 2019 онд болсон ослууд дэлхийн хамгийн том агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгч "Бойнг" компанийн хариуцлагагүй ажилчдын буруугаас болсон гэж дүгнэжээ.
"Бойнг" компанийн гүйцэтгэх захирал ажилчдадаа хандсан анхааруулгад Конгрессын энэ дүгнэлт үйл ажиллагаагаа ил тод байлгах үүрэг хариуцлага хэр чухлыг бид бүгдэд маш тодорхой ойлгуулж өглөө гэдгийг онцолсон байна.
"Бойнг" компанийн зах зээлд гарсан 737 Макс загварын хөлөг онгоц хоёр жил шахам хугацаанд засварт орж, сул зогсолт хийсний эцэст өнгөрсөн сараас агаарын тээврээ сэргээсэн.
| "Бойнг" компани торгуульд 2.5 тэрбум ам.доллар төлөхөөр боллоо | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.