Өмнөд хөрш БНХАУ 1,4 тэрбум хүн амаа коронавирусний халдвараас сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамруулна гэж тус улсын эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдэгдлээ. Тус улс өнгөрсөн оны сүүлээр эхлүүлсэн вакцинжуулах хөтөлбөрийн хүрээнд 9 сая гаруй хүнээ вакцинжуулсан байна.
Хятад улс дотоодын Синовак компанийн гарган авсан коронавирусний вакциныг зөвшөөрч, нийтэд хэрэглэж байна. Короанвирусний эсрэг вакцин хийлгэсэн 7,5 сая нь нийгмийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа албан хаагчид, 1,6 сая нь эрсдэлтэй бүлгийн хүмүүс юм байна. Мөн Хятадын эрх баригчид вакцинжуулах хөтөлбөртөө цаг хугацааны хязгаар тогтоохгүй, ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалт вакцин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хүчин чадлаас шалтгаална гэж тооцож байна. Вакцины зардлыг эрүүл мэндийн даатгалын сан болон засгийн газрын санхүүжилтээр шийдэж, иргэддээ үнэ төлбөргүй хийж байгаа юм байна.
Мөн Хятадын дотооддоо үйлдвэрлэж байгаа вакцин хүний биед коронавирусний эсрэг биет үүсгэж, Британид анх бүртгэгдсэн хувьссан шинэ хувилбараас хамгаалах үр дүнтэй байгааг тус улсын судалгааны хоёр байгууллагын хамтарсан судалгаа харуулсан байна. Хятадын засгийн газар ирэх сард болох цагаан сарын баярын үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөн үүсгэхгүй, иргэдээ аль болох гэртээ байхыг зөвлөхөөр төлөвлөж байгааг Эрүүл мэндийн үндэсний комиссын өнөөдрийн хэвлэл хурлын үеэр мэдэгджээ.
| БНХАУ 1,4 тэрбум хүн амаа коронавирусний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамруулна | ||
| Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.