Шууд Chart

БНАСАУ-ын удирдагч цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ

2021-01-10 10:18:24

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрх баригч Хөдөлмөрийн намын их хуралд үг хэлэхдээ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, цэрэг армийн хүчин чадлаа өргөжүүлэхээ амласан байна. Мөн тэрээр АНУ-ыг улс орных нь хамгийн том дайсан гэж тодорхойлж, АНУ-ыг ямар ч ерөнхийлөгч удирдлаа гэсэн Вашингтоны Пхеньянд чиглэсэн бодлого өөрчлөгдөхгүй гэж мэдэгджээ.  Түүнчлэн Умард Солонгос цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэх төлөвлөгөө нь бараг дуусаж байгааг онцолжээ. Умардын удирдагч АНУ-д шинэ засаг захиргаа тангарагаа өргөх гэж байгаа үед АНУ болон цөмийн зэвсгийн бодлогынхоо талаар байр сууриа илэрхийллээ.

Ким Жон Уны энэ мэдэгдэл энэ сарын 20-нд тангараг өргөх Жое Байдены засаг захиргаанд шахалт үзүүлэх гэсэн чармайлт юм.  Ким Жон Ун хэдийгээр АНУ-тай хийж байсан цөмийн зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээ нь мухардалд орсон ч бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа Дональд Трамптай халуун дулаан уур амьсгалтай харилцаатай байсан гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын удирдагч цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй