Шууд Chart

Британийн засгийн газар хөл хорионы дэглэм мөрдөхийг иргэддээ уриалсаар байна

2021-01-10 17:24:25

Британид ковид-19 цар тахлын дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Англи даваа гарагаас хатуу хөл хорионд шилжиж, Шотландад хөл хорионы дэглэмийг тодорхой түвшинд ахиулан хэрэгжүүлж байна. Британийн засгийн газар Ковид-19 цар тахлын халдвараас сэргийлэх хөл хорионы дэглэмийн талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулах үүднээс улс орон даяар олон нийтийн мэдээллийн кампанит ажил эхлүүлжээ.

Англид гэхэд хүнсээ цуглуулах, ажилдаа явах, өдөрт нэг удаа дасгал хийхээс бусад тохиолдолд гэртээ дэглэм мөрдүүлж байна. Гэвч Лондон хотод иргэд хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөх байдал сул байгаа учраас нийгмийн сүлжээг ашиглан цар тахлын талаарх мэдээллийг системтэйгээр цацахаар болсон байна. Британид коронавирусний шинэ хувилбар тархсаны улмаас тус улсад цар тахлын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байна. Тус улсад бямба гарагт цар тахлын халдвар авсан 59.937 тохиолдол, нас барсан 1035 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Тус улсад цар тахлын халдварт тохиолдлын тоо сүүлийн 12 хоногийн хугацаанд тасралтгүй 50 мянга давсан байна. Нас барсан нийт тохиолдол нь 80 мянга давжээ.

Тус улс коронавирусний эсрэг вакцинжуулах хөтөлбөрөө эрчимжүүлж байна. Гэвч тус улсын иргэдийн дунд коронавирусний вакцинд эргэлзэх хандлага түгээмэл байгаа юм байна. Иргэд олон нийтээ вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх үүднээс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын хатан хаан хоёрдугаар Элизабет, нөхөр Филиппийн хамт коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Өдгөө 94 настай Хатан хаан, 99 настай Эдинбургийн гүн Филипп нар вакцинд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс мэдээллийг олон нийтэд ил зарлахыг зөвшөөрсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Британийн засгийн газар хөл хорионы дэглэм мөрдөхийг иргэддээ уриалсаар байна  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй