АНУ-ын Калифорни Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр ч гориллоос шинэ коронавирус илэрсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар амьтан хүрээлэнгийн ажилтан шинж тэмдэггүй коронавирусэнд өртөж, халдвараа амьтдад дамжуулсан байх магадлалтай юм. Ер нь сармагчингууд сүрэглэж, бие биеэнтэйгээ ойр амьдардаг.

Иймээс ч Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн бүх горилл халдварт өртсөн байх магадлалтай гэж үзэж байна. Шинэ коронавирус хүнээс нохой, усны булга зэрэг амьтад халдварласан тохиолдлууд өмнө нь бүртгэгдэж байсан бол сармагчинд халдварласан анхны тохиолдол энэ юм.

![]()
| Калифорни мужид горилл сармагчин “Ковид-19” халдварт өртжээ | ||
| Үзсэн: 1636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.