Хятадын эрдэмтэд коронавирусний халдварын анхны голомт болох Ухань хотын эмнэлгүүдэд эмчлүүлсэн 1700 гаруй хүнийг судалгаанд хамруулсан байна. Тэдний 76 хувь нь эмчлэгдэж, эмнэлгээс гарсны дараа коронавирусээс үүдэлтэй багадаа нэг шинж тэмдэг, зовуур биеэнд нь ажиглагдаж, энэ нь олон сараар үргэлжилсэн болохыг учирлажээ. Коронавирусний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ихэнх хүмүүс халдвараас хойш 6 сарын дараа ч ядрах, нойр нь хулжих зовуур, шинж тэмдгийг мэдэрсэн хэвээр байжээ.
Өөрөөр хэлбэл, коронавирусний хүний биеэнд үлдэх сөрөг нөлөө, ул мөр удаан хугацааны турш арилахгүй байх тохиолдол бий гэдгийг Хятадын судлаачид баталсан байна. Энэ нь “ковид-19”-ийн халдварт өртөж байсан иргэдийн эмнэлгийн дараах асаргаа, эрүүл мэндийн үзлэг шалгалтад анхаарах ёстой гэдгийг дахин баталж буйг Хятадын эрдэмтэд судалгаандаа онцолжээ.
| Коронавирусний шинж тэмдэг 6 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэх тохиолдол байгааг судлаачид тогтоожээ | ||
| Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.