Эрдэмтэн, судлаачид дэлхийн нийт хүн амын 60-70 хувийг вакцинжуулалтад хамруулж, сүргийн дархлааг бий болгосны дараа цар тахал намжина гэж тооцоолж байна. 2021 онд дэлхий хэмжээнд коронавирусний эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахааргүй байгааг ДЭМБ мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 44 улсад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлээд байна. Олон улсын хэмжээнд коронавирусний эсрэг вакцинжуулалтын цар хүрээ улам тэлж байгаа ч энэ вирусний эсрэг сүргийн дархлааг 2021 онд бий болгож чадахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2021 онд цар тахалд цэг тавьж чадна гэсэн найдвар байхгүй гэсэн үг юм.
ДЭМБ–ын зүгээс коронавирусний эсрэг вакциныг хангалттай түвшинд үйлдвэрлэж, дэлхийн улс орнуудад шаардлагатай хэмжээгээр нийлүүлэхэд өмнө нь тооцоолж байснаас ч илүү их цаг хугацаа орохоор байгааг учирлажээ.
| 2021 онд дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахгүй | ||
| Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.