Шууд Chart

“Брент” маркийн түүхийн нефтийн үнэ 2-р сараас хойш анх удаагаа 57 ам.долларт хүрлээ

2021-01-14 09:58:20

Өнгөрсөн оны эхээр газрын тосны үнэ түүхэнд байгаагүйгээр унаж байсан гэдгийг үзэгч та бүхэн санаж байгаа. ОПЕК буюу Газрын Тос Экспортлогч орнуудын хоорондох үйл ойлголцол, цар тахлын сөрөг нөлөө энэхүү уналтад нөлөө үзүүлж байлаа. Харин сүүлийн өдрүүдэд  түүхий нефтийн ханш тасралтгүй өсч  байна. “Брент” маркийн газрын тосны үнэ нэг торх нь 57 ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн жилийн 2-р сараас хойших хамгийн өндөр ханшаар нэрлэгдэж байна.

Лхагва гарагт олон улсын зах зээл дээрх  түүхий нефтийн үнэ 1 гаруй хувиар өссөн байна. “Баруун Техас” ангиллын түүхий нефтийн ханш мягмар гарагт 2 орчим хувиар өссөн бол лхагва гарагт 1.3 буюу 67 центээр дахин нэмэгдэж, нэг торх нь 53 ам.долларт хүрч очоод байна. “Брент” маркийн түүхийн нефтийн ханш  өнгөрсөн долоон  өдөр дараалан нэмэгдэж, лхагва гарагт 79 цент буюу 1.4 хувиар өсч, нэг торх нь 57 ам.долларт хүрсэн байна.  

АНУ, Европын зарим оронд коронавирусний халдвар нэмэгдсэн хэвээр байгаа ч дэлхийн олон оронд энэ вирусний эсрэг вакцинжуулалт эхлээд буй гэгээлэг үйл явдал өрнөж байгаа. Энэ нь ч газрын тосны үнийн сэргэлтэд нөлөө үзүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Брент” маркийн түүхийн нефтийн үнэ 2-р сараас хойш анх удаагаа 57 ам.долларт хүрлээ  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй