Дархан-Уул аймагт коронавирусын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 41 хонож байна. Өвчлөлийг хумиж эрүүл бүс болсноо баталгаажуулсан Дархан-Уул аймгийнхан энэ сарын 7-ноос эхлэн зургаан төрлийн үйл ажиллагаанаас бусад нь хэвийн гормиоор ажиллаж эхэлсэн билээ. Харин өнөөдрөөс эхлэн төгсөх ангийн 1241 сурагч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан танхимаар давтлага авч эхэлжээ.
Эцэг эхчүүдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр төгсөх ангийн сурагчид танхимаар давтлагад хамрагдаж байна.
Нэг танхимд 10-наас илүүгүй сурагч хичээллэх бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёл урлагийн газраас сургуулийн захиргаа, эцэг эх, багш нарт өгсөн зөвлөмжийн дагуу давтлаг явагдана.
Дархан-Уул аймагт нийтдээ 27 ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 1241 сурагч төгсөнө.
Тэд зайгаа барьж амны хаалтаа зүүн ийнхүү өмнө нь үзсэн хичээлээ танхимаар баталгаажуулж байгаадаа баяртай байгаа аж.
| Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид танхимаар давтлага авч эхэлжээ | ||
| Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.