Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр “Усны өдөр”-өөр үргэлжилж, усны аюулгүй байдал, гангийн тэсвэржилт, ус–газрын нэгдсэн менежмент болон санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэж байна.
Монгол орны хувьд ус, газар, бэлчээрийн асуудлыг тусад нь авч үзэх боломжгүй. Усны хомсдол, ган, газрын доройтол нь мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг тул эдгээрийг нэгдсэн бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцүүлгүүдээр онцолжээ.
Өнөөдрийн хөтөлбөрийн хүрээнд гангийн тэсвэржилтэд чиглэсэн хөрөнгө оруулалт, ус–газрын нэгдсэн менежмент, усны засаглал, хууль эрх зүй, санхүүжилтийн асуудлыг авч үзнэ.
Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын усны асуудлаарх хамтын ажиллагаа, элсэн болон шороон шуурганы хил дамнасан эрсдэл, усны эргэлтийн менежмент, шинэ технологийн шийдлүүдийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ийнхүү COP17-ын “Усны өдөр” нь усны нөөц, газрын доройтол, гангийн эрсдэлийг хооронд нь уялдуулан шийдвэрлэх бодлого, хөрөнгө оруулалтын гарцыг тодорхойлоход төвлөрч байна.
| COP17 өнөөдөр “Усны өдөр”-өөр үргэлжилж байна | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.