Шууд Chart

Төв аймаг 4,8 сая толгой мал тоолуулжээ

2021-01-14 15:19:21

Төв аймгийн нийт малын тоо толгой 91 мянгаар буурч 4,8 сая толгой мал тоолуулжээ. Тодруулбал энэ жил 4 сая 887 мянган толгой мал тоолуулсан байна. Ингэж буурсан шалтгаан нь өвөлжилт хүндэрснээс малчид малын махаа зах зээлд ихээр нийлүүлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа ч малын тоо толгойн албан татварын хууль хэрэгжиж эхэлснээр буурсан гэж албаныхан тайлбарлаж байна.

Гэхдээ малын тоо толгой хоёр төрөлд өмнөх оноос өссөн байна. Тэмээ 47 толгой буюу 1.3 хувиар, үхэр 8.2 мянган толгой буюу 2.3 хувиар тус тус өсчээ. Ингэснээр улсдаа малын тоо толгойгоор гуравдугаарт, адуун сүргээрээ хоёрдугаарт бичигдэж байна.

Аймгийн хэмжээнд өмнөх жил 5,6 сая толгой мал тоолуулж байсан. Харин энэ жил малчид 1,1 сая толгой малыг зах зээлд борлуулснаар малын тоо буурчээ.

Энэ жилийн мал тооллогын ажлыг халдвар хамгааллын дэглэмийн дор хатуу хяналттай зохион байгуулж дууссан байна. Төв аймгийн хэмжээнд 1380 гаруй өрхийн 1.1 сая толгой мал отроор өвөлжиж байгаа тул отрын малчдын мал тооллогын ажлыг зохион байгуулахад хүндрэлтэй байсан ч бүх малчин өрхөд очиж нүдээр үзэж тоолж дуусчээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймаг 4,8 сая толгой мал тоолуулжээ  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй