Шууд Chart

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальный 1-р сарын 17-нд нутаг буцна

2021-01-15 09:52:09

ОХУ-ын улс төрийн сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный 1-р сарын 17-нд Германаас эх нутаг уруугаа буцна гэдгээ хэлсэн байна. Тэрээр өнгөрсөн 8-р сард 20-нд Сибириэс Москва хотыг зорьсон онгоцны нислэгийн үеэр бие нь гэнэт муудаж, ухаан алдсан юм. Түүний  хамтран зүтгэгчид Навальныйг хордуулсан тухай мэдээлж байлаа. Оросын  засгийн эрхийг баригч Нэгдсэн Орос Нам, цаашлаад ерөнхийлөгч Владимир Путинийг хүчтэй шүүмжлэгч Навальный Германд хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсний дараа ийнхүү нутаг буцахаар шийдээд байна.

Европын хэд хэдэн улсын эрүүл мэндийн төв Навальныйгаас авсан шинжилгээнээс ЗХУ-ын үед бүтээсэн цэргийн зориулалтын хор илэрсэн талаар мэдээлж байсан юм. Оросын сөрөг хүчний тэргүүнийг хордуулах даалгаврыг ерөнхийлөгч Путиний тушаалаар гүйцэтгэсэн гэх мэдээлэл ч гарч байсан удаатай. Харин Кремлийн зүгээс дээрх мэдээлэл ор үндэслэлгүй гэсэн тайлбарыг удаа дараа өгч байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальный 1-р сарын 17-нд нутаг буцна  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй