Уншигч хүүхэд, залуустаа зориулж бид өнөөдөр дэлхийд автомашины тэргүүлэгч брэндүүдийн нэг болох Мерцедес-Бенцийн талаар товч мэдээлэл бэлтгэлээ.
Мерцедес-Бенц нь Германы автомашин үйлдвэрлэгч Даймлер компанийн тээврийн хэрэгслийн худалдааны нэр бөгөөд анх 1926 онд Даймлерын моторын үйлдвэр нь Бенц&Ко үйлдвэртэй нэгдэн Даймлер-Бенц компани болсноор ийнхүү нэрлэх болсон гэдэг. Даймлер компани хэдийгээр өөрийн бүтээгдэхүүнүүдээ "Даймлер" хэмээн нэрлэж болох байсан ч тэгсэнгүй.
Учир нь Готтлиб Даймлер нь Даймлер гэсэн нэрийг бүх цаг үеийн турш Мерцедес бенцийн автомашинд хэрэглэхгүй байх хэлцэл хийсэнтэй холбоотой аж. 1891 онд үүсгэн байгуулагдсан Даймлер-Моторен-Гезеллшафтын автомашинууд өөр нэртэй байсан бөгөөд XX зуун гарсанаас хойно л Мерцедес гэх маркийн нэршил бий болжээ.
Тодруулбал, Даймлерын автомашиныг ихэд сонирхдог Эмил Еллинек гэгч бизнесмэн 1899 онд Ниццад болсон автомашины уралдаанд өөрийн охин Мерцедес Еллинекийн нэрээр буюу Мерцедес хэмээх зохиомол нэрийн дор бүртгүүлэн оролцож түрүүлсэн байна.
Ингэж Мерцедес гэх нэр нь анх Даймлертэй холбогдож эхлэн олонд танигджээ. 1900 онд Эмил Даймлертай хүчтэй мотор бүхий загвар үйлдвэрлэх гэрээг хийж, шинэ загварыг "Даймлер-Мерцедес" гэж нэрлэхээр тохирсноор Мерцедес гэсэн анхны автомашины төрөл болжээ.
Харин 1901 онд автомашины уралдаанд Мерцедес нэртэй хэд хэдэн автомашин амжилттай оролцсоноор түүний нэр хүнд ч улам өссөн байна. 1902 онд "Мерцедес"-ийг Даймлер-Моторен-Гезеллшафт компани патентын бүртгэлд бүртгүүлэн хуулиар хамгаалжээ. Харин Мерцедесийн одыг 1909 онд барааны тэмдэг болгон бүртгүүлсэн гэдэг.
Та бүхэнд сонирхуулахад автомашин сонирхогч хэн бүхэнд танил болсон Мерцедес Бенцийн лого түүхэндээ 10902 оноос хойш зургаан удаа өөрчлөгдөж байжээ.
Дэлхийд тэргүүлэгчдийн нэг Мерцедес-Бенц | ||
Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.