Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд эхний 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ олон нийтэд танилцуулж байна. Энэхүү санаачилга нь иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл, саадыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай болгоход чиглэж байна.
Иргэдээ чанаргүй эмийн эрсдэлээс чөлөөллөө
-“Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори”-ийг ашиглалтад орууллаа.
Ингэснээр жилд 4,000–5,000 дээжид олон улсын стандартын дагуу чанарын шинжилгээ хийх хүчин чадал бүрдэж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг эх орондоо баталгаажуулах боломжтой боллоо.
-Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна
-Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлттэй олгодог өргөн хэрэглээний эмүүдийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори”-д чанарын шинжилгээнд үе шаттайгаар хамруулж байна.
-Эхний ээлжид 131 нэр төрлийн эмийг шинжлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 23 нэр төрлийн эмийг чанарын шинжилгээнд хамруулаад байна.
Өрхийн эмч нарыг тайлангийн ачааллаас чөлөөлж, цахим шилжилтийг эрчимжүүллээ
Өрхийн эмч нар 38 төрлийн тайлан боловсруулах ажлаас чөлөөлөгдөж, давхар бүртгэл, гар ажиллагаа эрс буурч, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээндээ илүү цаг зарцуулах боломж бүрдлээ.
Эрүүл мэндийн салбар нэгдсэн цалингийн тогтолцоонд шилжлээ
Салбарын 36 мянган эмч, эмнэлгийн ажилтан нэгдсэн цалингийн тогтолцоонд шилжиж, цалин хөлс нь 50 хүртэл хувиар нэмэгдлээ.
Лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ
Төвлөрлийг сааруулж, иргэдийн хүлээгдлийг бууруулах зорилгоор лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 81 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
Анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүллээ
-Анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг 153 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
-Мөн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх хүрээнд цахимжуулалтыг өргөжүүлж, хаалга баригчийн тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.


| “Чөлөөлье” үндэсний санаачилга: эрүүл мэндийн салбарын эхний 100 өдрийн онцлох үр дүн | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.