Шууд Chart

Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн хүрээнд: Гамшгаас хамгаалах тогтолцоо - Үндэсний аюулгүй байдал

2026-07-07 16:31:34

Онцгой байдлын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Онцгой байдлын алба хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдэл 5 хувиар нэмэгдлээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын нөөцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

Улсын нөөцийг стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ерөнхий сайдын 2026 оны албан даалгаврын хүрээнд иргэд, олон нийт, орчны аюулгүй байдлыг хангах нэгдсэн хяналт шалгалтыг улсын хэмжээнд анх удаа зохион байгууллаа. Шалгалтаар 21 мянга гаруй аж ахуйн нэгж, эрсдэлтэй байршлыг хамруулж, 13 мянга гаруй зөрчил илрүүлэн, шаардлага хангаагүй зарим байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов.

Хаваржилтын хүндрэл, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцөөс 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж, шатахууныг 12 аймагт олголоо.


Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн хүрээнд: Гамшгаас хамгаалах тогтолцоо - Үндэсний аюулгүй байдал  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй