Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэлнээ хөрвүүлэхэд Соёлын яамнаас дэмжлэг үзүүлж, албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.
"Тунгалаг Тамир" романыг Францын монгол судлаач, докторантур оюутан Тифэн Канн орчуулсан бөгөөд тэрбээр өдгөө Бямбын Ринчений "Үүрийн туяа" романыг Франц хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа ажээ.
Цаашид Соёлын яам Их Британи Улстай хоёр орны шилдэг утга зохиолын дээж бүтээлийг харилцан орчуулах, БНХАУ-тай утга зохиолын сонгодог 100 бүтээлийг хамтран хөрвүүлэх ажлыг дэмжин ажиллаж байна.
Монголын утга зохиолын шилдэг бүтээлүүдийг олон хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгосноор эх орон, түүх, соёл, уламжлалаа дэлхий нийтэд түгээхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.
ХХ зууны шилдэг “Тунгалаг Тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.