Шууд Chart

МҮОНРТ, Австрали улсын ABC телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2025-12-18 19:59:13

Австрали Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  Лео Зэнг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлийг өөрийн Элчин сайдын яаманд өнөөдөр /2025.12.18/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр МҮОНРТ Австрали улсын өргөн нэвтрүүлгийн корпорац буюу ABC телевизтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд контент хуваалцахаас гадна харилцан туршлага солилцох боломж бүрдэж байгаа бөгөөд контент хуваалцах, туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулна.

Австрали Улсын ABC телевиз нь Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны томоохон төлөөллийн нэг юм. Өнөөдрийн байдлаар ABC телевизэд ойролцоогоор 4800 орчим хүн ажилладаг бөгөөд дотооддоо болон дэлхийн 38 улс, бүс нутгаар дамжуулан мэдээ мэдээллээ цаг алдалгүй хүргэдэг байна.


МҮОНРТ, Австрали улсын ABC телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа   
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй