Шууд Chart

Цаг уурын салбарын онцлогт нийцсэн эдийн засгийг бий болгох, нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлнэ

2025-12-20 14:26:21

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын өнөөгийн байдал, 2026 онд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулав.

Тухайлбал,

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) иж бүрэн аудитын шалгалтад бэлтгэх

-Хууль эрх зүйн шинэчлэл хийх

-WIS 2.0 + Хиймэл оюунт сервер + Хиймэл дагуулын хосолсон хэрэглээг нэвтрүүлэх

-Лабораториудын нэгтгэл, бүсчлэл хийх

-Төв лабораторийн шинэчлэл төсөл хийх

-Тоног төхөөрөмжийн шинэчлэл /Автомат станцууд/

-Өртөө, харуулын оновчлол /Дахин дамжуулах станц/

-Цаг агаарт зориудаар нөлөөлөх технологийн шинэчлэл

-Аюулгүй ажиллагаа, технологи, шинэчлэлийн жил байх аж. 

Дэд сайд Б.Мөнхтамир ус цаг уур, орчны шинжилгээний чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дээрх ажлуудыг ажил хэрэг болгох, бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрбээр Цаг уурын салбар бол цар хүрээ асар том. Иймээс салбарын онцлогтоо нийцсэн эдийн засгийг бий болгох, нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд либералчлал хийх асуудлыг судалж үзэх шаардлагтайг онцлов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Цаг уурын салбарын онцлогт нийцсэн эдийн засгийг бий болгох, нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлнэ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй