Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, ёс зүйтэй төрийн албыг дэмжихэд Канад Улсын санхүүжилттэй "МЕРИТ" төсөлтэй хамтран ажиллана.
Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид болон Mерит төслийн захирал А.Баянмөнх, холбогдох албан хаагчид уулзаж, 2026 онд хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтаар оролцогч талуудын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг байгуулж, хүний эрхийн нэр томьёоны тайлбар толь боловсруулах, төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас боловсруулсан хүний эрх, жендэрийн сургалтын гарын авлага, материалуудад дүн шинжилгээ хийж, онол, практикт, тохиолдлуудад суурилсан хүний эрх, ёс зүй, жендэрийн нэгдсэн сургалтын хөтөлбөр, модуль боловсруулах асуудлаар оролцогч талуудтай хамтарч ажиллах талаар тохиролцлоо.
Мөн Комиссоос бэлтгэгдсэн 500 гаруй хүний эрхийн сургагч багш нар болон иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж буй ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт, семинар хамтран зохион байгуулах, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэд, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхэд анхаарах асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хангах, хамгаалах талаар санал солилцсон юм гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.

| Хүний эрхийн нэр томьёоны тайлбар толь боловсруулна | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.