Шууд Chart

Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ

2025-12-17 16:10:13

Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу 76 шуудай жоншийг “С” гэх компани энэ сарын 9-ны өдөр Сайншанд дахь гаалийн газарт бүрдүүлэлт хийхээр мэдүүлжээ.

Тус гаалийн газрын байцаагчид тухайн компаний мэдүүлэгт үндэслэн хяналт шалгалт хийхэд 21 шуудай жоншны доор их хэмжээний олон өнгийн хэлбэр дүрстэй байгалийн чулуу нуусан байсныг илрүүлсэн байна.

Дээрх 76 шуудай жоншийг тус талбай дээр нэг бүрчлэн задалж нарийвчилсан шалгалт хийхэд 61 төрлийн нийт 30.3 тонн байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах зорилготой нуусан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул харьяаллын дагуу прокурорын зөвшөөрлөөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.


Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй