НИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Зөвлөлийн хуралдааныг нийслэлийн орон нутгийн өмчит газруудад зохион байгуулж байна.
Учир нь нийслэлийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой орон нутгийн өмчит газрууд бодит байдал дээр хэрхэн ажиллаж байгаа, үйл ажиллагаа нь оновчтой, үр дүнтэй байгаа эсэхийг газар дээр нь ажиллаж, тухайн байгууллагын удирдлага болоод иргэдтэй уулзах нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийн амьдралд ойр шийдвэрүүд гарахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Энэ удаагийн НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан цаг үеийн асуудалтай холбогдуулан “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-т болж байна. “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга дараах мэдээллийг өглөө.

Тус газар нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу болон хийн түлш хэрэглэгч айл өрхүүдийн хэрэглээнд хяналт тавьж, пийшин, яндан, зуухны битүүмжийг шалгах, засвар үйлчилгээ хийх чиглэлээр ажиллаж байна.
Мөн зөв галлагааны горим, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжийг тараах, судалгаа мэдээлэл авч нэгтгэх, сургалт зохион байгуулах, угаарын хий мэдрэх төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавих, хяналтын системээр тасралтгүй хянах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар бодит мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” нийт 132 мянган угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд энэ сард 44 мянган угаар мэдрэгч нэмж суурилуулах байна. Ингэснээр нийслэлийн 176.512 өрхийг бүрэн угаар мэдрэгчтэй болгох аж. Түүнчлэн 181 мянга гаруй иргэнд түлшний хэрэглээтэй холбоотой бүхий л зөвлөгөө, мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
| НИТХ-ын зөвлөлийн хуралдаан “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д болж, түлшний хэрэглээтэй холбоотой цаг үеийн мэдээллийг сонслоо | ||
| Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.