Шууд Chart

"Мазаалай" брэнд бий болгоно

2014-05-02 13:46:21

Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Мазаалай брэнд бий болгох маркетингийн төлөвлөгөө”-г хэлэлцэж батлажээ.

Дэлхийд нэн ховордсон тус амьтныг өсгөн үржүүлэх, хамгаалахад чиглэсэн олон ажлыг төслийн хүрээнд хийх юм байна.

Ингэснээр аймгийнхаа аялал жуулчлал зэрэг чухал салбаруудад том ахиц гарахыг урьдчилан тооцоолжээ.

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л байдаг. Түүнийг анх 1920-иод оны эхээр Баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий гэнэ.
 
Анхандаа говийн иргэд Монголын говь алмастай гэж ярьдаг байжээ. Учир нь мазаалай ихэвчлэн хойд хоёр хөл дээрээ зогсож бараа хардаг, хөдөлгөөн удаантай амьтан. Тэгж зогсож байхыг нь хүмүүс алмастай андуурч байжээ.
 
1953 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг Дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон.
 
1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судлаж, тоолж ирсэн түүхтэй. Бие төрх, амьдрах байдал нь гүйцэт судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Мазаалай" брэнд бий болгоно  
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй