Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-2"-ийн хүрээнд барилгын хүчитгэлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсрууллаа.
Тус сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бөгөөд мод, тоосго зэрэг барилгын бүтээцийн төрлүүд болон хүчитгэсэн хүчитгээгүй барилгын ялгааг харуулсан 6 төрлийн сургалт, дадлагын хэрэглэгдэхүүн (макет) гэдгээрээ онцлог.
Дээрх сургалтын хэрэглэгдэхүүнийг ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрууд 2024 онд хүлээлгэн өгч, сургалт, дадлагад ашиглаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


| Барилгын хүчитгэлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж, сургалт, дадлагад ашиглаж байна | ||
| Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.