Шууд Chart

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа эхэллээ

2026-06-21 11:56:08

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн сонгогчдын санал авах ажиллагаа 16 аймгийн 42 сумын 71 санал авах байранд өнөөдөр (2026.06.21) Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэллээ.

Сонгуулийн ирцийг нөхөн сонгууль зохион байгуулж байгаа аймаг, сумдын Сонгуулийн хороонд шууд дамжуулж байгаа. Энэ удаагийн сонгуулийн нам, нэр дэвшигчдийн болон гадаадын 317 ажиглагч хараат бусаар ажиглаж байна.

Сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр (2026.06.21) Улаанбаатарын цагаар 20:00 цагт дуусна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим хуудасны "Нөхөн сонгууль-2026" цэсээр шууд дамжуулна.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа эхэллээ   
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй