Онцгой байдлын албаны түүхт 22 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа О.Ганхуягийг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнасан.
Монгол Улсын “Үйлчилгээний гавьяат ажилтан”, бэлтгэл хурандаа О.Ганхуягийг нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын даргын зөвлөл, бэлтгэл хурандаа О.Ганхуяг, Ахмадын хорооны ахмадууд Сүхбаатарын одонт, хүндэт чекист, хурандаа Ж.Жанчив агсны дурсгалын хүндэт самбарт цэцэг өргөж, Онцгой байдлын албаны музейгээр зочиллоо.
Монгол Улсын “Үйлчилгээний гавьяат ажилтан”, бэлтгэл хурандаа О.Ганхуяг нь 1990 онд Гал түймэртэй тэмцэх газрын орлогч дарга, 1991-1997 онд Гал түймэртэй тэмцэх газрын дэд, нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан түүхтэй.


| Монгол Улсын “Үйлчилгээний гавьяат ажилтан” бэлтгэл хурандаа О.Ганхуягт хүндэтгэл үзүүллээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.