Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 21-нд Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 06-р сарын 20-ны 20 цагаас 06-р сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-3 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Алтайн өвөр говиор 12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2026 оны 06-р сарын 22-ноос 2026 оны 06-р сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, уулаараа нойтон цас, 23, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд нутийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 22, 23-нд нутгийн зүүн хагаст седундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан | ||
| Үзсэн: 93 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.