Шууд Chart

Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, ханган нийлүүлэх байгууллагуудад сургалт хийв

2014-11-11 10:29:17

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын удирлага, хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран энэ сарын 7-ны өдөр эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, худалдах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 55 байгууллагад эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, өнөөгийн хууль эрх зүйн орчин, шалгуур үзүүлэлт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой цаг үеийн мэдээ мэдээлэл өгөв.

Тус сургалтаар эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх байгууллагад тавигдах стандартын төсөл танилцуулан, ханган нийлүүлэх байгууллагуудаас санал асуулгын хуудсаар болон амаар санал авч, харилцан ярилцав.  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, ханган нийлүүлэх байгууллагуудад сургалт хийв   
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй