
2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 15417 хүн өвчилж, 5508 (35%) хүн нас барсан байна.
Арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 206, нас баралт 282 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна.
Нийт 588 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 337(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш дөрвөн шинэ тохиолдол, найман нас баралтаар нэмэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ
Шуурхай удирдлагын төв
Эбола вируст халдвараар нийт 15417 хүн өвчилжээ | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.